Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Ховдын тарвасанд агуулагдаж байгаа /нитрит/ байх ёстой хэмжээнээсээ хэт өндөр буюу их хэмжээгээр илэрч байна гэх мэдээлэл тархаад байна. Энэ асуудлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад:"Манай байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 10-аас хойш орон нутгийн ногоочдын тарьж ургуулсан тарваснаас 170 гаруй дээж авч шинжилгээ хийхэд нитритийн хэмжээ хэвийн гэсэн хариу гарсан" гэлээ.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ оны 08 дугаар сарын 30-ны байдлаар жимс жимгэнэ, төмс, хүнсний ногооны 320 гаруй дээжид давхардсан тоогоор 1200 гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийхэд ямар нэгэн эерэг хариу гараагүй байна. Хяналт, шинжилгээг үргэлжлүүлэн хйиж байна гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
ВИДЕО: