Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн айл өрхүүдэд интернэтийн шилэн кабелийн үйлчилгээг нэвтрүүллээ



Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ салбарын тулгын чулууг тавьсан ууган компани болох Монголын цахилгаан холбоо ХК-ийн хамт олон Монгол Улсын түүхэн хөгжлийн аль ч цаг үед үйлчилгээний найдвартай байдал хүртээмжээрээ нийгэмдээ танигдсан суурин утас, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг Улаанбаатар хот, 21 аймаг, 300 гаруй сумдад хүргэн ажиллаж байна.


Тус компани 100 жилийнхээ ойн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн айл өрхүүдэд "Интернэтийн шилэн кабелийн үйлчилгээ"-г нэвтрүүллээ. Интернэтийн шилэн кабелийн үйлчилгээг нэвтрүүлснээр Буянт багийн айл өрхүүд өндөр хурдны интернэтийг Улаанбаатар хотын хэрэгчлэгчдээс илүү чанартай, таатай нөхцлөөр авах боломж бүрдэж байгаа юм. 

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ