2021 оны ЭЕШ энэ сарын 19-22-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 3241 шалгуулагч шалгалт өгөх ёстойгоос 2886 буюу 89 хувийн ирцтэй шалгагдсан байна. Үүнээс 10 хичээл тус бүрээс хамгийн өндөр ирцтэй нь Математик, Нийгэм судлалын хичээл 91 хувьтай байсан бол хамгийн бага ирцтэй нь Орос хэлний хичээл 62.5 хувь, Газарзүйн хичээл 67.4 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх оны төгсөгчид байв.
Нийт 10 хичээлээр 17 шалгуулагч хамгийн өндөр оноо авсанаас 5 сурагч 800 оноо авчээ.
Тодруулбал,
Монголын түүх- М.Бумбаяр 739 оноо
Англи хэл- П.Батбуян 718 оноо
Хими- Э.Отгонхишиг 741оноо
Газарзүй- Э.Баяржавхлан 699 оноо
Нийгэм судлал- Э.Алтансүх, Д.Отгонбилэг, Б.Саруул-Эрдэнэ тус бүр 782 оноо
Биологи- Э.Эгшиглэн, Б.Аззаяа, С.Энхжин, Э.Отгонхишиг тус бүр 764 оноо
Математик- Н.Энх-Амгалан 797 оноо
Физик-Н.Хонгорзул, М.Солонго тус бүр 800 оноо
Орос хэл- Б.Санчирдулам 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо
Монгол хэл- Х.Айдос, Л.Уянга тус бүр 800 оноо
Энэ удаагийн ЭЕШ-д орж чадаагүй шалгуулагчид /08-р сарын 09-22-ны хооронд Коронавируст халдвараар өвчилсөн/ ирэх 09-р сарын 02-05-ны хооронд зохион байгуулагдах 2 дахь удаагийн ЭЕШ-д хамрагдана.