МХЕГ-ын даргын баталсан 01/124 дүгээр удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Мөн УОК-ын даргын баталсан ЭЕШ-ыг зохион байгуулах үед Коронавируст халдвар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам болон бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
ЭЕШ-ыг I, II дугаар сургууль дээр буюу 2 шалгалтын төв дээр 54 танхимд 28 зохион байгуулагч, 50 хянагч багш, нийт 78 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.
ЭЕШ-ын 2 дахь өдөр буюу 08-р сарын 20-ны өдрийн байдлаар Газарзүйн хичээлээр 43 шалгуулагч шалгагдахаас 29, Химийн хичээлээр 325 шалгуулагч шалгагдахаас 288, Нийгэм судлалын хичээлээр 686 шалгуулагч шалгагдахаас 626 шалгуулагч хамрагджээ. Тухайн 3 хичээлээр шалгалтад орвол зохих 1054 шалгуулагчаас 942 нь шалгагдаж, нийт ирц 89.3 хувьтай байна.
ЭЕШ-ын үйл ажиллагаанд хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналтаар шалгалтын сэдэв, даалгаврын нууцлал алдагдсан, сэдэв задарсан, шалгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн ноцтой зөрчил гараагүй. Мөн шалгалтыг зохион байгуулах үед Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ба хяналт шалгалт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.
ВИДЕО: Ц.АЛТАНХИШИГ /ХОВД АЙМГИЙН МХГ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ/