"Шинжилгээний явуулын цэг" ажиллуулж эхлэв

May be an image of flower and outdoors

Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас шийдвэр гаргаж БОЭТ-д чиглэл өгсөний дагуу "Шинжилгээний явуулын цэг"-ийг өнөөдрөөс /2021.08.19/ ажиллуулж эхэллээ.


May be an image of one or more people

“Шинжилгээний явуулын цэг
”-ийг ХАС банкны өмнөх талбайд тогтоосон ба энд халдвартай иргэний ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар /үнэ төлбөргүй/ шинжилгээ авах юм. Ингэхдээ өдөрт 100 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 20 иргэнээс PCR шинжилгээ авах ба өдөр бүрийн 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Харин “Спортын ордон”-ы бага зааланд “Шуурхай штаб”-аас өгсөн нэрсийн дагуу коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээ авч байна.
Шинжилгээ өгөх иргэд хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хамтран ажиллахыг анхааруулъя гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of outdoors


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ