Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас одоогоор Зэрэг сумын Бургасан багийн нутаг
“БӨӨРГИЙН АМ” гэх газар 5 малчин өрхийн 26 иргэн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 гаруй мал үерийн усанд боогдсон мэдээ байна. Дуудлага, мэдээлллийн дагуу Зэрэг суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн Жаргалант сумын нутаг Буянт гол дагуу нутаглаж буй хэд хэдэн айлын гэр усанд автаж, Мөст суманд хатуу хучилттай замын далан нурж, зам эвдэрчээ.
Үерийн улмаас учирсан хохирол, нөхцөл байдлын мэдээг нэгтгэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт албан ёсоор ирүүлэх чиглэлийг бүх сумдын дарга нарт өгчээ.
ВИДЕО:Б.Даваазаяа Баруун бүсийн Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга, бүсийн зохицуулагч, ахмад