Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэжээ



Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Ховд аймгийн томоохон голууд үерлэжээ. Одоогоор Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэсэн бол Манхан сумын Төгрөгийн гол үерийн аюултай түвшинд, Үенч сумын Үенч гол, Алтай сумын Бодонч голууд үерийн түвшнээс 14 см-ээр тус тус давсан мэдээтэй байна.

Цаашид буюу 8 дугаар сарын 25 хүртэл Ховд аймгийн нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Мөн агаарын температурын хувьд буурах, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа учраас болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөж байна.

ВИДЕО:А.Энхзаяа Ховд аймгийн УЦУОШТ-ийн дарга 



Үерийн улмаас одоогоор Жаргалант сумын нутаг Буянт гол дагуу нутаглаж буй хэд хэдэн айлын гэр усанд автсан, Мөст суманд хатуу хучилттай замын далан нурж зам эвдэрсэн, Зэрэг сумын 3-4 малчин айлын 15 иргэн малтайгаа үерийн усанд боогдсон гэсэн урьдчилсан мэдээ байна. Мэдээлллийг нэгтгэн ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ