Монгол Солонгосын хамтарсан “New deal people group", Тиффани мед эмнэлэгтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хайр ба Амны хаалтаа хуваалцая” аян өрнүүлж байгаа юм байна. Уг аяны хүрээнд Тиффани мед эмнэлгээс Ховд аймгийн ИТХ-д халдвар хамгааллын хамгийн чухал хэрэгсэл болох 100 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлан "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхэд тусалцаа үзүүллээ. Ингэснээр аймгийн ИТХ нь уг хандивын маскыг аймгийнхаа зорилтот бүлгүүд, аймгийн онцгой комисс, болон нэн хэрэгцээ шаардлагатай байгаа газруудад хувиарлах юм. ВИДЕО: Огноо: 8/16/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1293 Мэдээ таалагдсан: