Энэ оны 08 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулсан Баруун бүсийн хурдан морьдын уралдааны үеэр 3 аймгийн 180 цагдаагийн алба хаагч хэв журам сахиулж хамгаалалтад ажилласан байна. Тухайлбал, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 150 Увс, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас тус бүр 15 алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэжээ.
Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 42 гомдол, мэдээлэл бүртгэгдэж холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаж, арга хэмжээ авч ажиллаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.