Аймгийн ИТХ-ын IV хуралдаан 70,8 хувийн ирцтэй хуралдлаа



Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан өнөөдөр /2021.08.05/ аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ.



Танхим болон цахимаар зохион байгуулсан хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс танхимд 14 нь, цахимаар нийт 29 төлөөлөгч оролцож 70,7 хувийн ирцтэйгээр хуралдав. 



Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа оролцож орон нутгийн хөгжил цэцэглэлт, , хамтын ажиллагаа, ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг онцлон хэллээ. 


Хуралдаанд байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм хийдэд зөвшөөрөл олгох, эрхийн хугацаа сунгах тухай зэрэг 3 асуудлыг хэлэлцэн баталлаа. 

ВИДЕО:














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ