Эрдэнэбүрэн суманд байгалийн гамшигт үзэгдэл болжээ



Энэ оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 02:00 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав хайрханы орчим байрлах “Гангын нуур” сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэх анхны дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдан, 2 автомашинтай 11 хүн боогджээ.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч туулах чадвар бүхий авто машинтайгаар аврах ажиллагаа явуулах, гамшгаас хамгаалах Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж хохирлыг тогтоохоор хүч нэмэгдүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.   

ВИДЕО:НУТГИЙН ИРГЭНИЙ БИЧЛЭГ






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ