ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрыг зарлаж байна:
Ажлын байр:
Хууль зүйн туслалцааны төвийн дараах салбарт ажиллах улсын өмгөөлөгч
Хэнтий аймаг дахь салбар
Ховд аймаг дахь салбар
Хан-Уул дүүрэг дэх салбар
Сүхбаатар дүүрэг дэх салбар
Үндсэн чиг үүрэг:
Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалах.
Тавигдах шаардлага:
1. Монгол Улсын иргэн;
2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
3. Өмгөөллийн эрх авсан байх;
4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;
6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/
2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/
3. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/
6. Нийгмийн даатгалын лавлагаа
7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Ажиллах хүсэлтэ илэрхийлсэн өргөдөл;
Материал хүлээн авах:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:
Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй 7000-4020, 7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.