Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдлуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож шагнал гардуулав.
Дарви сумын Булаг багийн малчин Р.Цэрэндорж "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртлээ.
Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Р.Цэрэндорж гуай 34 жил мал маллаж байгаа бөгөөд Дарви сумын малчдаас төрж буй 6 дахь баатар болж байна.
ВИДЕО: