Ховд нутгийн малчин түмний дотроос
“МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолтон төрсөн баяртай сайхан мэдээ байна.
Тодруулбал, Дарви сумын Булаг багийн малчин Ренцэндоржийн Цэрэндорж гуайд энэхүү хүндтэй цолыг хүртээх шийдвэр гарчээ. Тэрбээр
"Баатруудын өлгий нутаг" Дарви сумаас төрж буй 6 дахь
“ХОНЬЧИН БААТАР” болж байна.
Р.Цэрэндорж гуай социализмын үед “Тоосгоны завод”-д ажиллаж байгаад малчин болсон. Өдгөө 30 гаруй жил мал маллаж байгаа юм. 2015 онд “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”, өнгөрсөн 2020 онд “МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч байсан бол энэ жил “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртэж байна.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:
"Тал сайхан нутагтаа тархан суурьшиж
Эх сайхан орныхоо эзэн болсон малчин түмнийхээ хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлсэн Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх, салбарын сайд, нутгийн хүү З.Мэндсайхан нартаа Ховд нутгийнхаа хөдөлмөрч, бүтээлч нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
/2020 онд "Улсын хошой аварга малчин" цол гардуулах үеийн гэрэл зураг/