Дарви сумаас шалгарсан аваргуудын шагналыг гардуулан өглөө



Монголын уламжлалт сар шинийн босгон дээр орон нутгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан малчин өрхүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан. Энэ хүрээнд Ховд аймгаас “Аймгийн хошой аварга малчин” 4, “Аймгийн аварга малчин”-аар  60 гаруй хүн шалгарч мал аж ахуйн салбарт олон жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлсэн юм. Үүнээс алдар суутны өлгий Дарви сумаас Аймгийн хошой аварга малчин 1, Аймгийн аварга малчин 5, Аймгийн аварга саальчин 1 тодорч шагналаа гардсан авлаа. Дарви сумын аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэсэн юм. 

ВИДЕО:



“Аймгийн хошой аварга малчин” Ц.Чүлтэмжамцийн гэр бүл 



“Аймгийн аварга малчин” М.Батсайханы гэр бүл 



“Аймгийн аварга малчин” Ш.Сүхболдын гэр бүл 



“Аймгийн аварга малчин” П.Ганбаатарын гэр бүл 



“Аймгийн аварга малчин” Д.Мөнхбаярын гэр бүл



Дарви сумын Булаг багийн малчин Д.Мөнхбаяр, түүний гэргий О.Дэлгэрцэцэг нар энэ жил “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Эднийх 1000 гаруй тоо толгой малтай бөгөөд энэ жил 500 гаруй төл хүлээн авч, бойжуулсан байна. Аймгийн аварга малчин Д.Мөнхбаярын тухайд орон нутгийнхаа залуу малчдын төлөөлөл, дуу хоолой бөгөөд 4 туслах малчин ажиллуулж, мал маллах арга туршлагаасаа хуваалцаж байна. 

 
“Аймгийн аварга малчин” Д.Гомбосүрэнгийн гэр бүл 



Дарви сумаас “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан дараагийн айл бол Мөрөн багийн малчин Д.Гомбосүрэнгийнх. Аймгийн аварга малчин Д.Гомбосүрэн 1200 орчим тоо толгой малтай. Тэрбээр сүүлийн зургаан жил дараалан 1000-с дээш мал тоолуулж байгаа бөгөөд нутгийнхаа таван малчинг дэмжиж, малжуулсан байна.  


“Аймгийн аварга саальчин” Д.Амаржаргал 



Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн малчин Р.Жаргалсайханы гэргий Д.Амаржаргал “Аймгийн аварга саальчин” цол хүртлээ. Аймгийн аварга саальчин Д.Амаржаргалын тухайд малын ашиг шимийг нэмэгдүүлж, сүү цагаан идээ бэлтгэх ажлыг 1990 оноос эхэлсэн байна. Эднийх 1000 гаруй малтай. Үүнээс саалийн 30 орчим үхэр, 240 гаруй ямааг сааж, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах замаар экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Тэрбээр Дарви сумаас төрөн гарч буй гурав дахь “Aймгийн аварга саальчин” гэдгээрээ онцлогтой.   




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ