Улсын аварга малчин Г.Ганбаатар хонин сүргийнхээ тоогоор орон нутагтаа тэргүүлдэг



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар аавынхаа удмыг залган 30 гаруй жил эрдэнэт мал сүргээ өгсөн үржүүлж байгаа малчин Г.Ганбаатарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.  


Ганбаатарын аав н.Галсандорж гуай 1979 онд “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” гэсэн эрхэм хүндтэй шагнал хүртэж байжээ. Түүнийг Монгол бичгийн багшаар төгсөж ирж байхад аав нь хүүгээсээ /миний хүү багш болох уу, аавынхаа мал маллах арга туршлагад суралцан малчин болох уу?/ гэж асуухад нь "удам дагасан малчин болж, аавынхаа амжилтад хүрнэ" хэмээн хариулж малчин болох гараагаа эхэлсэн түүхтэй аж. Үе удам залган мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа тэрбээр “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” цол хүртэж байсан аавынхаа хаваржаан дээр “Монгол Улсын аварга малчин” гэсэн хүндтэй шагналаа гардан авлаа.



Монгол Улсын аварга малчин Г.Ганбаатарынх жилийн эцсийн тал тооллогоор 2000 гаруй толгой мал тоолуулжээ. Сүүлийн жилүүдэд орон нутагтаа хонин сүргийн тоо толгойгоороо тэргүүлж байгаа аж. Голчлон сутай омгийн хониор хонин сүргийн бүтцээ сайжруулдаг тэрбээр 2012 онд аймгийн сайн малчин,  2017 онд хамгийн олон хонь тоолуулсан, 2018 онд "Алтан төлийн эзэн" болж байжээ. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ