Чандмань сум малынхаа тоогоор жил бүр аймагтаа эхний тавд жагсдаг



Ховд аймгийн Чандмань сум малынхаа тоо толгойгоор сүүлийн жилүүдэд аймагтаа эхний тавд жагсаж байгаа. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 дугаарт жагсжээ. Тус сум улсдаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн олон аварга малчинтай. Аав ээжийнхээ малч удмыг өвлөхийн зэрэгцээ үлгэрлэл болсон туршлагатай аваргуудаас суралцаж яваа залуу малчид ч энэ нутагт олон бий. Тийм ч учраас жил бүр Улсын болон аймгийн аварга малчид тодорсоор байдаг аа. 



Хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж буй тус сумын малчдаас 5 малчин мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” гэсэн эрхэм хүндтэй цол хүртсэн юм. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг аварга малчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ. 

ВИДЕО:



Чандмань сумын Талын булаг багийн малчин А.Цэвлээгийн гэр бүл



Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Д.Мандахын гэр бүл



Чандмань сумын Жаргалан багийн малчин Д.Болдын гэр бүл




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ