Алтай сумын малчдаас энэ жил 3 малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цолыг хүртэв


Сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс 60 гаруй малчин мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэл, амжилт ололтоо аймагтаа үнэлүүлэн “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр шалгарсан. 



Алтай нурууны өвөр, Бодончийн голын сав дагуу нутагладаг Алтай нутгийн хөдөлмөрч малчдаас энэ жил 3 малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. 



Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын 4 хэсэг 05 дугаар сарын дундуур тухайн орон нутагт нь томилолтоор ажиллаж хүндтэй шагналыг нь гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Батсуурийн Дүгэржав Алтай сумаас төрөн гарсан аварга малчдын шагналыг сум, багийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв. 



ВИДЕО:



Алтай сумын Барлаг багийн малчин Б.Галбадрахын гэр бүл

Алтай сумын Барлаг багийн малчин Т.Баярсайханы гэр бүл 

Алтай сумын Алтангадас багийн малчин Ч.Түмэндэмбэрэлийн гэр бүл

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ