Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Төрийн дээд одон медаль гардуулах арга хэмжээг зохион байгуулав



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн 200 орчим иргэдийг Монгол төрийн дээд одон медалиар шагнажээ. Эдгээр иргэдэд Монгол Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2021.06.14/  аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулав.


Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож, нэр бүхий иргэдийн хүндтэй шагналыг нь гардуулан өгч, сайн, сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөв.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ