Амарсанаагийн нэрэмжит залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ



Монголын Залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ховд аймгийн Залуучуудын холбооноос тус ойн хүрээнд олон ажлыг шинээр санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Амарсанаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ. Үүнээс эхний ээлжинд 2500 ширхэг хайлаас мод тарьсан байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд агч, буулиас, болт бор гэсэн 3 төрлийн 500 ширхэг модыг дахин нэмж тарьлаа. Энэ удаагийн мод тарих ажилд 50 гаруй залуус, Төрийн болон ТББ, салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцож, мод тарих аргачлал, заавар зөвлөмж өгч ажиллав.

ВИДЕО:

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ