2021 оны 06-р сарын 02-ноос 06-р сарын 06-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2021 оны 05-р сарын 31-ний өдрийн 20 цагаас 06-р сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9м/с, зарим газраар 10-12м/с.
Агаарын температур: Шөнөдөө уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9м/с. Агаарын температур шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2021 оны 06-р сарын 02-ноос  06-р сарын 06-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 04,05,06-нд зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи: 04,05,06-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: 03-наас нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ