Жаргалант сумын санхүүчид Ховд хотын өнгө үзэмжийг сайжруулахад оролцов



Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албанаас санаачлан нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ховд -хотын өнгө үзэмжинд санхүүчдын оролцоо” аяныг 05-р сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулав.



Уг аяны хүрээнд Жаргалант сумын ЕБС, цэцэрлэгийн нягтлан бодогчид, няравууд хамтран Театрын баруун талын нийтийн эзэмшлийн талбайн сүүдрэвч, сандал, усны суваг, усан хүрд зэргийг будаж урсгал засвар хийсэн байна.



Мөн 250м2 талбайд 200 ширхэг хайлаас, 20 ширхэг монос, бусад талбайд зүлэгний үр суулгаж хотынхоо ногоон байгууламжид өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ