Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд САРЛАГ /үхэр/ ихэрлэжээ



Одоогоос 4 хоногийн өмнө /2021.05.23/ Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд ихэр тугал /САРЛАГ/ мэндэлжээ. Малчин Г.Цогтдэлгэрийнх Бургасан багийн нутаг баруун хаяа “Шалын зоо” гэх газар зусч байна. Эднийх нийт 389 толгой малтай. Үүний 50 гаруй нь сарлаг юм байна.

Бургасан багийн Засаг дарга Х.Батбилэгийн мэдээлсэнээр одоогоос 6 жилийн өмнө мөн энэ малчны хотонд сарлаг /үхэр/ ихэрлэж байжээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ