Өнгөрсөн 2020 онд Ховд аймгийн 8000 орчим малчдын нийт эх малын 20 хувь нь ихэрлэж мал сүрэг төлөөр өссөн. Чандмань суманд ихэр ботго, Мянгад суманд 4 ихэр тугал, Ховд суманд 4 ихэр хурга, Чандмань суманд 4 ихэр ишиг мэндэлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуулсан билээ.
Тэгвэл энэ хавар Манхан сумын Баянгол багт мөн ингэ ихэрлэж, Мянгад сумын Цагаанбулан багт 4 ихэр ишиг мэндэлсэн. Энэ өглөө /2021.05.27/ Манхан сумын Баянгол багийн харьяат, аймгийн аварга малчин Г.Уртнасангийн хотонд ихэр тугал мэндэлжээ. Малчин Г.Уртнасангийнх "Сайн хужир" гэх газар зусч байна.