Аймгийн ИТХ-аас "10000 мод Олон ястны угтах хаалга"-д нэгдэж Төлөөлөгчдийн төгөл байгууллаа



Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан 2 дахь жилдээ өрнүүлж байгаа "Хог биш мод тарья" аяны хүрээнд энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сан, "Түмэн модот хаалга" ТББ-ын хамтран хэрэгжүүлж байгаа "10000 мод Олон ястны угтах хаалга"-д нэгдэж "Төлөөлөгчдийн төгөл" байгуулахаар төлөвлөсөн.  Үүнд Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч бүр нэгдэж 600 мод тарих юм. Үүнээс энэ жил эхний ээлжинд аймгийн ИТХ-аас 180 мод тарьсан байна. Иргэдийн оролцоотойгоор  3 жилийн  хугацаанд  тарих  нэг  модыг  ургуулах зардал 18 мянган төгрөг болдог байна. Иймээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тарьсан нийт модны  3 жилийн усалгаа, арчилгааны төлбөр болох 3 сая гаруй төгрөгийг аймгийн ИТХ-ын Дарга Г.Пүрэвганди "Түмэн модот хаалга" ТББ-ын хамт олонд өнөөдөр /2021.05.15/ гардуулан өглөө.



Мөн аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх "Ногоон байгаль" эко клубын сурагчид 20 ширхэг мод тарихаар нэгдлээ.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ