Ховдын тариаланчид энэ жил 26.2 мянган тонн ургац хураан авах зорилт дэвшүүлжээ



Энэ жилийн тухайд Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид үр тариа 262, тэжээлийн ургамал 589, төмс 744, хүнсний ногоо 1069 га, нийт 2664 га талбайд тариалалт хийж байна. Тэд үр тариа 341, тэжээлийн ургамал 1471, төмс 10331, хүнсний ногоо 14127 тонн, нийт 26.2 мянган тонн ургац хураан авах зорилт дэвшүүлж ажилдаа эрчимтэй орсон гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. 
Одоогийн байдлаар нийт талбайн 30 орчим хувьд тариалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хаврын тариалалтад 3200 гаруй тариаланч, 300 гаруй трактор, техник тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдрийн байдлаар үр тариа 45, төмс 300, хүнсний ногоо 250 га талбайд тус тус тариалсан байна.
Мөн хаврын тариалалтад шаардлагатай байгаа зуны нийлэг хальсан хүлэмж 20 ширхэг, үр тариа (улаан буудай) 10, хүнсний нарийн ногооны үр 2, тэжээлийн ургамлын үр 10 тонн, нийт 22 тонн үрийн захиалгыг салбарын яаманд хүргүүлжээ.Цаашид хүнсний ногооны үр шинэчлэлийн хүрээнд Ховдын бренд болсон тарвасны үрийг шинэчлэх зорилгоор тарвасны үр худалдан авах санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгааг онцолж байлаа. 

ВИДЕО: Р:ТОГОТОХБАЯР /ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН/









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ