Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Ховд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” 21 хоногийн аян зарлан хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн. Энэхүү аяны хаалт болгож өнөөдөр /2021.05.11/
“ШИЙДЭЛ” бодлогын хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймаг, сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, боловсрол, хүүхдийн байгууллагын холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгээс хүүхэд хамгааллын орчныг илүү сайжруулах чиглэлээр
“Зөвлөмж” гарган хэрэгжүүлж ажиллах юм байна.
ВИДЕО: