Ховд аймаг 2 дахь жилдээ “ХОГ БИШ МОД ТАРЬЯ” аян зохион байгуулж байна



"НЭГ МОД ТАРИВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН"
гэдэг. Тийм учраас Ховд аймгийн Nргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачилан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2 дахь жилдээ “Хог биш мод тарья” аян өрнүүлж байна.



Өнгөрсөн жил Алим, Чацаргана, Интоор, Үхрийн нүд, Улиас, Хайлаас, Шар хуайс, Бургас, Гацуур зэрэг 12 төрлийн 60000 орчим мод, бут сөөгийг тарьжээ.  
Тэгвэл энэ жил Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-уудтай хамтран “10000 мод Олон ястны угтах хаалга”-д 3 төрлийн 2000 гаруй мод тарьж, “Төлөөлөгчдийн төгөл” байгуулж байна. 



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ