Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадавхжуулах цахим сургалтууд амжилттай зохион байгуулав

May be an image of 2 people, people standing and indoor

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар хамтран, Ховд аймгийн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд болон хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна. 

Энэ удаагийн сургалтыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди нээж, хэлсэн үгэндээ “Аймгийн хэмжээнд 2020 онд гэмт хэрэг зөрчил 18.5%-иар буурсан боловч тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн. Иймд бид нэгэн баг болон ажиллаж аймгийн нийт ард иргэдээ соён гэгээрүүлэх, хууль сурталчлах үйл ажиллагааг сайтар зохион байгуулах, цар тахлын үед сургалтуудад цахимаар хамрагдах бүрэн боломжтой. Та бүхэн хүрээлэн байгаа орчноо хамгаалах чиглэлээр ажлын үр дүнгээ дээшлүүлж хамтран ажиллацгаая" хэмээн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус цахим сургалтыг аймгийн шүүхийн Тамгын газрын ажилтан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр хөтлөн явуулж, нийт 17 сумын 60 гаруй удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцлоо.

Энэхүү цахим сургалт нь 6 удаа зохион байгуулагдах ба сургалтад оролцогчдод “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын “ГЭРЧИЛГЭЭ” олгох юм. Сумын ард иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумандаа зохион байгуулах ажлыг үр дүнтэй явуулах мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго нь чиглэж байгаагаараа онцлогтой.  

May be an image of text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ