Аймгийн ИТХ-ын ажлын албанаас "Хариуцлагатай байя хамтдаа сэргийлье" аяныг 2 дахь удаагаа зохион байгуулж байна

May be an image of one or more people and people standing

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олгож байсан юм.

Ховд аймагт Коронавирус (Ковид-19) цар тахал гарч нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ цаг үед  аймгийн ИТХ-ын ажлын албанаас “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг дахин үргэлжлүүлж байна. Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод нөөц бололцоонд түшиглэн Жаргалант сумын түлшний болон хүнсний хомсдолд орж болзошгүй 100 гаруй өрхөд түлшний мод, хүнсний ногооны багц, амны хаалт зэргийг хүргэж ажиллалаа. Мөн тус аяныг дэмжиж Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбоо, Баптист сүм зэрэг байгууллагууд амны хаалт болон эд материалын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.  

May be an image of food

Иймээс Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан энэхүү аяныг цааш үргэлжлүүлж, зорилтот бүлгийн айл өрх, иргэдэд чиглэсэн эд материал, хөрөнгө санхүү, хүн хүчний дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байлаа. 

“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” 

May be an image of one or more people, people standing and outdoors

May be an image of one or more people, people standing and outdoors

No photo description available.

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ