Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

 

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг баталжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга нь тухайн шатны ЗДТГ-ын дарга эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд бүрэлдэхүүнд нь аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой гэж заасан байдаг.

Ховд аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба даргаар нь аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, нарийн бичгийн даргаар Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн багш Н.Бөхболд, гишүүдээр аймгийн Цагдаагийн газрын дарга Э.Даваарсүрэн, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэн, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, аймгийн ХУНОУТХГазрын мэргэжилтэн Д.Чинбат, аймгийн УЦУОШТ-ийн дарга А.Энхзаяа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарыг томилсон байна.



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Ховд аймагт зохион байгуулах сонгуулийн хороо өнөөдөр /2021.04.08/ анхны хуралдаанаа хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав сонгуулийн хорооны даргаар томилогдсон Д.Энхболдод сонгуулийн хорооны тамгыг гардуулан өглөө.  



Аймгийн Сонгуулийн хорооны анхны хуралдаанаар:
-Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 40 дугаар тогтоол, цаг үеийн болон аймгийн сонгуулийн хорооны чиг үүргийн талаар, 
-Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм
-Цаг хугацааны хуваарь танилцуулах тухай
-Сумдын сонгуулийн хороо байгуулах тухай
-Дотоод ажилтан томилох тухай
-Ажил үүргийн хуваарийн талаар хэлэлцсэн юм. Мөн бусад асуудлын талаар санал солилцлоо.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ