Ховд аймагт 2395 ихэр төл гарчээ



Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 70.5 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Энэ жилийн тухайд нийт 1 сая 326.4 мянган хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 70.5 хувь буюу 935.3 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 2395 ихэр төл гарсанаас ихэр хурга 1318, ишиг 1076 байна.

Одоогийн байдлаар нийт гарсан төлийн 927.8 мянган төл бойжиж байна. Мөн цаг агаарын төлөв байдал, зарим хүчин зүйлээс шалтгаалан 9935 төл мал хорогджээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ