Халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж 85 боллоо

May be an image of one or more people and people standing

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 06-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт  318 сорьцод PCR шинжилгээ хийжээ. 
Энэ хугацаанд халдварын тохиолдол 7-оор нэмэгдэж 85 болсон байна. 
Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай,халдвар авсан 1 хүний гэр бүлийн 5 хүн /тусгаарлалтад байсан/, Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч, тусгаарлалтад байсан 1 хүн, сайн дурын шинжилгээнд хамрагдсан “Эсба-80” айлын саарал орон сууцанд оршин суугч 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ.  
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад 11 иргэнийг Хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”- т зөөвөрлөн эмчилж байна. 
2 өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 
Өнөөдрийн /2021.04.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 68 иргэн тусгаарлан ажиглах байранд, 324 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 875, дам хавьтлын 2110 иргэн бүртгэгдээд байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ