Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн алба хаагчид 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн төвийн 12 багийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Ингэснээр орон сууц, гэр хорооллын гудамж, тоглоомын талбайд тоглож байсан 92 хүүхдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зөвлөгөөг өгч тараан, 60 эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хяналтыг сайжруулах талаар яриа таниулга хийж, чанга яригчаар 4 төрлийн зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэлээ.
Мөн энэ үеэр агаар салхинд гарч буй иргэдийн хөдөлгөөн нилээдгүй байсан тул болзошгүй эрсдэлээс сэргийлж, олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар яриа таниулга хийлээ гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Иймээс иргэд та бүхэн коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж буй энэ үед хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гадна тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, агаар салхинд гарахдаа халдвар хамгааллын дэглэмийг сахиж, олноороо цуглахгүй байхыг анхааруулж байна.