Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах шаардлагатай газар тариалангийн салбарын 1000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26, 27-нд вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгууллаа. Цаашлаад хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4-р сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.
2021 оны 3-р сарын 31-ний Улсын онцгой комиссын тогтоолоор хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам