Ховд аймагт “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан. Халдварын тоо нэмэгдэж байгаа учраас хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацааг 04 дүгээр сарын 05-ны 23:00 цаг хүртэл сунгаад байна. Энэ хугацаанд иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, хүнсээ авах боломжтой.
Ялангуяа ахмад настнууд “Ковид-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй учраас аймгийн Онцгой комиссын хурлаас 65-аас дээш настай ахмадууд хөл хөдөлгөөн багатай үе буюу 10-12 цагийн хооронд ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байх нь зүйтэй гэсэн шйидвэрийг гаргалаа. Ингэхдээ өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх нь чухал гэдгийг анхааруулж байна.