2021 оны 04 дүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар Ховд аймагт "Ковид-19" вирусний халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж 33 боллоо. Батлагдсан тохиолдын ихэнх нь 52, 62, 72 айлын орон сууц болон БОЭТ-өөс илэрчээ.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори
"Ковид-19"-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтдээ 1457 сорьцонд PCR шинжилгээ хийжээ. Тус лабораторид 8 хүн 2 ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байгаа ба нэг удаад 94 сорьцонд PCR шинжилгээ хийдэг, үүнд 6-7 цаг зарцуулдаг байна.
Ойрын хавьтлуудыг олж тогтоохоор аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн бусад байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажилласаар байна.
Өнөөдрийн /2021.04.02/ байдлаар нийт 83 иргэн тусгаарлан ажиглах байранд, 393 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж хариуцлагатай байцгаая!!!