2021 оны 04-р сарын 01-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Ховд аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч иргэдээс 13 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 26 нь Магсаржав багийн нутаг дэвсгэр 52, 62, 72 айлын орон сууцнуудын иргэд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй учраас иргэн бүр амны хаалтаа зүүж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулсаар байна. Огноо: 4/1/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 926 Мэдээ таалагдсан: