Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч 281 иргэнийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна



Ховд аймагт "Ковид-19" халдварын батлагдсан 12 тохиолдол бүртгэгдсэнийг бид мэдээлсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын буюу нэгдүгээр хавьтагч 281 иргэнийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Мөн өнөөдрийн байдлаар 435 иргэн гэрийн ажиглалтад, 61 иргэн тусгаарлах байранд байна. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтагч нарыг тогтоох, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудын иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг халвдар, хамгааллын дэглэм сахиулан хийсээр байна. Иймээс иргэн бүрийг хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ