Өчигдөр /2021.03.30/ БОЭТ-ийн салбар лаборатори 188 иргэний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 9 иргэнээс Коронавирусний халдвар илэрчээ. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 12 болж байна.
"ЭХ СУРВАЛЖ"-ийн мэдээлснээр:
Дээрх 9 иргэний ихэнх тохиолдлууд нь /7/ анхны тохиолдлын ойрын буюу 72 айлын орон сууцны 4, 5-р орцны иргэд байна.
Хамгийн ойрын гэж үзсэн аймгийн ГХБХБГ-ын ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Үүнээс гадна ЗӨСТ-өөс 100 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн сөрөг гарсан байна.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна...
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР, ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА...