03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тариаланчдыг вакцинжуулна



Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдийг вакцинд хамруулахаар боллоо.
 
Тариаланчид маргааш, нөгөөдөр буюу 3-р сарын 26,27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдана уу.
 
Вакцинд хамрагдах хуваарь:
 
03 дугаар сарын 26

Өвөрхангай аймаг ​​​10:00
Дорнод аймаг ​​​10:30
Булган аймаг ​​​11:00
Завхан, Архангай аймаг ​​11:30
Сэлэнгэ, Дархан-Уул ​​12:00
Сэлэнгэ аймаг ​​​13:00-17:00
 
03 дугаар сарын 27

Төв аймаг ​​​​09:00
Сүхбаатар, Увс аймаг ​​11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг ​​12:00
Хэнтий болон бусад ​​13:00-16:00
 
Орон нутагт байгаа тариаланчдаа 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ




Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ