Ард иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө ажилладаг Цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, унаа техникийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийсээр байна. Тухайлбал, 2016 онд Жаргалант сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар "приус-20" маркийн 5 автомашин, 2020 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар "Гранд старекс" маркийн нэг автомашиныг шийдвэрлэж өгсөн байдаг. Тэгвэл энэ онд мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар "Приус-20" маркийн автомашиныг тус газрын жижүүрийн шуурхай албанд шийдвэрлэснийг өнөөдөр /2021.03.24/ гардуулан өглөө. Өмнө нь жижүүрийн шуурхай албанд ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ469 маркийн автомашиныг ашиглаж байжээ. Энэ нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсаны улмаас гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээнд шуурхай очих, бэлтгэл бэлэн байдлыг хангахад дутагдалтай байсан байна. Ийнхүү автомашинаа шинэчилснээр Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажилд томоохон дэмжлэг болж байгааг албаныхан хэлж байлаа. Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь одоогийн байдлаар албан хэрэгцээндээ нийт 19 автомашин, 10 мотоцикль ашиглаж байна. ВИДЕО: Огноо: 3/24/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1202 Мэдээ таалагдсан: