Монгол хадран загасны үржил нүүдлийн үед нь хамгаалалт хийх, хууль бус загас агнуурыг таслан зогсоох зорилгоор байнгын хяналтын пост ажиллана

May be an image of one or more people and outdoors

Монгол хадран /Thymallus brevirostris kessler/ загасны үржлийн үеийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу үржил нүүдлийн үед нь хамгаалалт хийх зорилгоор ажлын 3 хэсэг  гарч энэ сарын 20-21-ний өдрүүдэд Ховд голын дагуу хяналт шалгалт хийж ажиллалаа. Ингэснээр загас барих зорилготой 28 автомашин бүхий 115 иргэнд ухуулга сурталчилгаа хийн ажиллав. Загас барих гэсэн иргэдийн тоо буурахгүй байгаа учраас ХУНОУТХГНХЗ-ны даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох бусад байгууллагуудтай хамтран Монгол хадран загасны хорионы хугацаа дуустал Ховд голын баруун эрэг  Буянт сумын нутаг Тэмээтийн дэнж, Ховд гол Хар Ус нуурт цутгаж буй гол хэсэг болох Халх бугатад байнгын хяналтын постонд ажиллах хуваарь гарган ажиллаж байна. Зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналтын пост гаргаснаар Монгол хадран загасны үржлийн үеийн хууль бус загас агнуурыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжтой.

May be an image of one or more people, nature and lake

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ