"Шинэ-Ховд Жаргалант ТҮК" ОНӨААТҮГ-ын ажилчид сургалтад хамрагдлаа



"Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" ОНӨААТҮГ нь нийт 40 ажилтан албан хаагчидтайгаар ард иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр хотод амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс Ховд хот, Жаргалант сумын хог хаягдлын менежментийг хариуцан энэ сарын 01-ээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил 3 үндсэн чиглэлийн хүрээнд 40 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, ажилтан албан хаагчдаа мэдлэг мэдээллээр хангах үүднээс БОАЖГ, ГБХЗХГ-тай хамтран харилцаа, хог хаягдал, усны чиглэлээр мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа. Сургалтаар ГБХЗХГ-аас Гэр бүлийн үнэ цэнэ, Харилцаа гэж юу вэ?, Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга сэдвээр, БОАЖГ-аас Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалт, хог хаягдлын тухай хууль, Ундны усны эрүүл ахуй гэсэн сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ