Аймгийн МЭГ-аас "17 сумын Засаг дарга, МЭТ, МЭҮН-тэй 2021 онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагааны гурвалсан гэрээ" байгуулж байна



Аймгийн МЭГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны А/28 дугаар тушаалаар  байгуулагдсан ажлын гурван хэсэг энэ сарын 15-20-ны хооронд баруун, зүүн, төвийн сумдад бүсчилсэн хэлбэрээр ажиллаж "17 сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй 2021 онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагааны гурвалсан гэрээ" байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн мал эмнэлгийн газрын 2020 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажил үйлчилгээг сумдын Засаг дарга, малын эмч, иргэд, хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэхээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.12 дахь заалтын дагуу "сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн захирал нартай 2021 онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагааны гурвалсан гэрээ" байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд аймгийн МЭГ-ын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Дөргөн, Мянгад сумдад ажиллаж талуудтай гэрээгээ байгууллаа. 



Өмнөх жилүүдийн санхүүжилт, үйлчилгээний зардлыг тухайн сумын төрийн сангаар дамжуулдаг байхад хугацаанаасаа хоцрох, хэдэн сар дамжиж байж үйлчилгээний хөлсөө авдаг байжээ. Тэгвэл энэ жилээс эхлэн аймгийнхаа мал эмнэлгийн газраас үйлчилгээний зардлаа авснаар ямар нэгэн хүлээгдэл үүсэхгүй  болж байна. Хамгийн гол нь малын эмч нар гэрээнд тусгагдсан ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн хийсэн тохиолдолд эмчилгээний зардлаа хугацаандаа авах боломжтой юм. Уг гэрээ нь 4 бүлэг бүхий 40 гаруй зааллтай. Гэрээ байгуулснаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн хүрээнд сумдын Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах юм. Мөн төр хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, иргэд, ААН байгууллагын ажлын уялдаа холбоо, үр дүнг сайжруулах, малчдад мал эмнэлгийн чанартай үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэнэ. 



Мөн энэ үеэр ажлын хэсэг сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

ВИДЕО:








  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ