"Жаргалант сумын 9 алдартан", "Шилдэг баг"-уудын шагналыг гардуулан өглөө



Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 2020 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 9 эрхмийг "Жаргалант сумын есөн алдартан"-аар шалгаруулан алдаршууллаа. Мөн энэ үеэр "Жаргалант сумын Шилдэг баг"-уудын шагналыг гардуулсан юм. 



"Жаргалант сумын есөн алдартан"-аар:
-Шилдэг төрийн албан хаагчаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч Дамдинсүрэнгийн Даваахүү, 
-Шилдэг багшаар Жаргалант сумын 1-р сургуулийн химийн багш Цэен-Ойдовын Гантуяа, 
-Шилдэг багшаар Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн багш Эрдэнэбаатарын Мөнхчимэг,
-Шилдэг сурагчаар Прогресс сургуулийн 12-ийн А бүлгийн сурагч Батхуягийн Энхжин, 
-ӨЭМТ-ийн шилдэг эмчээр Жаргалан өрхийн ЭМТ-ийн бага эмч Чойндонгийн Хандмаа, 
-Дэд бүтцийн салбарын Шилдэг ажилтнаар "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Мягмархүүгийн Нансалмаа, 
-Аварга тариаланчаар Буянт багийн иргэн Зоноровын Дамиранжав, 
-Аварга малчнаар Бугат баийн малчин Отгонбаярын Очиртогтох,
-Шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар Номин Сонгинот ХХК, 
-Шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр Алагтолгой багийн иргэн Гэлэгийн Хонгороо шалгарав. 



"Жаргалант сумын Шилдэг баг"-аар: 
1.Тэргүүн байр: Рашаант баг /Багийн Засаг дарга К.Сапаргүл, нийгмийн ажилтан Г.Цэлмэг/
2.Дэд байр: Алагтолгой баг /Багийн Засаг дарга Б.Нямсүрэн, нийгмийн ажилтан Т.Болорчимэг/
3.Гутгаар байр: Бичигт баг /Багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ, нийгмийн ажилтан Б.Отгонхишиг/
4.Гутгаар байр: Хайрхан баг /Багийн Засаг дарга Б.Гантуяа, нийгмийн ажилтан Г.Эрдэнэтуул/ шалгарлаа. 
Сумын 9 алдартан, шилдэг тэргүүний багуудын шагналыг Жаргалант сумын ИТХ-ын дарга Л.Отгонцагаан Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Цогтбаяр нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ