2021 онд Монголын Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа. 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд
"Бошгыг халах залуучуудын эвлэл" хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Ховд аймгийн Залуучуудын холбоо ойн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөн ярилцаж дэд ажлын хэсгүүд байгуулж, салбар хороод болон сумдын холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхааран ажиллахаар болжээ.
Хуралдаанд аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Цоожхүү, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэтуяа, З.Баянмөнх, тэргүүлэгч Ө.Мөнхтүвшин, Д.Туяацэцэг, А.Ганцэцэг, Б.Бямбасүрэн, Д.Алтансүх нар оролцсон байна. Мөн тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх,
“Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Ш.Батжаргал, Дөргөний Усан Цахилгаан Станцын дарга Д.Алтансүх, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Туулайтулга , ЗДТГ-ын нябо Б.Нямдэлгэр, ИТХ-ын ОНХХ-ийн дарга Б.Баяртуяа нарыг тэргүүлэгчээр сонгож баталгаажуулсан байна.