2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаал, Шуурхай штабын гишүүдийн саналыг тус тус үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
-2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос /халдвартай бүс нутгаас/ агаарын тээврээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх хурдавчилсан тестээр шинжилгээ авахгүйгээр аймгийн нутаг дэвсгэр рүү оруулж халдвар тархах эрсдэл бий болсонтой холбогдуулан тухайн иргэдээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээ авч, гэрийн тусгаарлалтад байлгаж, ажиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж ажиллахыг,
-Агаарын тээврээр 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор PCR шинжилгээ, асуумж авч ажиллахыг,
-Монгол Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал цуглаан, урлаг, спортын тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах тухай аймгийн Засаг даргын хэм хэмжээ тогтоосон захирамж гаргаж ажиллахыг,
-Шим ус ОНӨААТҮГ –т ашиглагдаж байсан шингэн хлорын үлдэгдэлийг устгах ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж ажиллахыг,
-Аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Улаанбаатар хотоос агаарын тээврээр ирсэн зорчигчдын талаархи мэдээллийг аймгийн Онцгой комиссийн гишүүн болон Шуурхай штабд мэдээлэл өгөөгүй холбогдох албан тушаалтанд дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар сануулга өгч ажиллахыг үүрэг болгосон шийдвэрүүдийг тус тус гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.