Хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн иргэдийн шагналыг гардуулав

May be an image of 8 people and people standing

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол , эрүүл мэнд, хөдөө ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол төрийн дээд одон медалиар шагнажээ. Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн иргэдийн шагналыг өнөөдөр /2021.03.05/ аймгийн ИТХ-ын дарга гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ өдөр Алтангадас одонгоор 2 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1 иргэн шагнагдаж энгэрээ мялаасан юм. Тухайлбал, Жаргалант сумын Бугат багийн өндөр настан Х.Жулгаа улсад 36 жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлсэн бол Мөст сумын Цэцэг гол багийн малчин Т.Энхбаяр мал аж ахуйн салбарт 50 жил хөдөлмөрлөсөн зүтгэлээ ийнхүү төр түмэн олноороо үнэлүүлсэндээ баяртай байна. Мөн энэ үеэр МУЗГ-ын шагнал болон Алдарт эхийн 2-р зэргийн одонгоор шагнагдсан ээжид шагналыг гардуулан өгөв. 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ