Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.04/ болж 7 асуудал хэлэлцэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Батсайхан, Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Л.Энхбаяр, н.Бадарч нар, мөн хэлэлцэх асуудалтай холбоотой асуудал оруулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцов.
Хурлаар "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" ОНӨААТҮГ-ын төлөвлөгөө батлах тухай, "Шим-Ус" "Ховд суварга", "Мянган угалзат" ОНӨААТҮГ-уудын төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, Төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийг Хөдөлмөрийн баатар, анагаах ухааны доктор, профессор Авирмэдийн Отгондалайн нэрэмжит болгох тухай, Аймгийн хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөл байгуулах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлох тухай, Баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталж, холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргалаа.
ВИДЕО: